Л.Энх-Амгалан: Сурагчдын үдийн хоолны мөнгө түрээсийн төлбөрт зарцуулагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сурагчдын үдийн хоолны мөнгө түрээсийн төлбөрт зарцуулагдаж байна

/2022.01.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Л.Энх-Амгалан: НҮБ сурагчдад сэтгэл зүйн асуудал тулгарч буйг анхааруулсаар  байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны есдүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг аравдугаар сард тус тус зохион байгууллаа. Тус үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд боловсрол 36 хувьтай байна. Сурагчид эзэмших мэдлэг чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшиж байна гэсэн судалгааны дүн гарсан.

Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай дүгнэгдсэн.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны хөтөлбөрт улсын төсвөөс их хэмжээний мөнгө хуваарилдаг. Энэ мөнгөөр хоол хүнс бэлтгэх систем гажуудалд орсон гэж харж байна. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хамаарал бүхий ААН ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнсний асуудлыг шийдэж ирсэн. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тухайн сургууль цэцэрлэг нь үдийн цайгаа өөрсдөө бэлддэг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж байна уу.

Үндэсний цөөнхийн өв соёлыг хамгаалах, сурч мэдэх эрхийг нь хангах зэрэг нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал. Хос хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө, эрх зүйн орчин байна уу. Үүний хүрээнд хэдэн ажил зохион байгуулж, хэдэн хүнийг хамруулсан бэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 2021 оны хичээлийн шинэ жилийн онцлог бол үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгосон. Үүний хүрээнд 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна. Нийслэлд буй сургуулийн 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Тиймээс сурагчдын үдийн хоолны мөнгө болох 1500 төгрөгийн 800-900 төгрөг сургуулийн гал тогооны түрээсийн төлбөрт зарцуулагдаж байна. Цаашид ЕБС-иудыг өөрсдийн гэсэн гал тогоотой болгож, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хийж байна.

Өнгөрсөн жил казах, тува сурагчдад хос хэл дээр сурах бичгийн гарын авлагуудыг хүргэлээ. Гэхдээ үүн дээр ганц гарын авлага, сурах бичиг гаргаад дээрх асуудал шийдэгдэхгүй. Энэ асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм билээ. Энэ бол багш, сурах бичиг, хүүхдийн чадварын асуудал.

Монгол Улс хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэллээ
Монгол Улс хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.