Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

May be an image of 2 people, people standing, suit and indoor

/2022.01.07/: Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах чиглэл тусгагдсан.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран төв, зүүн, баруун болон Алтай-Улиастай эрчим хүчний сүлжээ гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хоёр хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэдэг. Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэ тарифаар олон нийтэд борлуулдаг бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах өртгөөс бага байдаг.

May be an image of 6 people, people standing, people sitting and indoor

Мөн зарим орон нутгийн татварын байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн цахилгаан станцын барилга, далан, ашиглалтын тунель, ажлын байр зэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын тулд үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай турбин, генераторын урсгал засваруудыг хийж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл үүсгэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшууллыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үйл ажиллагаанд нэгэн адил хамруулна” гэж заасан нь тухайн хуулийн этгээдийн алдагдлыг нэмэгдүүлж, мөн хэмжээгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт буурах төдийгүй зээлийн буцаан төлөлтөд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

May be an image of 4 people, people standing and suit

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагчид танилцууллаа.

Эх сурвалж: УИХ

Оросын цэргүүд Казахстанд нэвтэрснээр шинэ төрлийн хүчирхийлэл үүслээ
Оросын цэргүүд Казахстанд нэвтэрснээр шинэ төрлийн хүчирхийлэл үүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.