АНУ бодлогын хүүгээ өсгөх сургаар зэсийн ханш буурч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ бодлогын хүүгээ өсгөх сургаар зэсийн ханш буурч эхэллээ

/2022.01.07/: АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолсноос хурдан буюу ирэх гуравдугаар сард өсгөж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа зэсийн ханш буурах шинжтэй болж ирлээ.

Зэсийн ханш Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 5-ны байдлаар 9778 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан бол өчигдрийн байдлаар 9565 ам.доллар/тонн болсон нь 2.2%-иар буурсан гэсэн үг.

Холбооны нөөцийн банк өнгөрсөн арванхоёрдугаар сарын уулзалтаар бонд худалдан авалтын хэмжээгээ бууруулах явцыг түргэтгэх, 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөх тухай мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт (2022.01.05) уг хурлын нарийвчилсан тэмдэглэлийг (протокол) дэлгэсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын төв банк бондын эзэмшлээ бууруулж магадгүй байгаа ажээ. Уг алхмыг тус банк бодлогын хүүгээ өсгөж эхэлмэгцээ залгуулаад авч хэрэгжүүлэх магадлалтай байгаа ажээ. Ингэснээр инфляцтай үр дүнтэй тэмцэнэ гэж үзэж байна.

Гэхдээ цар тахлын шинэ хувилбарын тархалт удаан хугацаанд үргэлжилбэл бодлогын хүүгээ өсгөх алхам хойшилж мэднэ. Ирэх саруудад Холбооны нөөцийн банкны хийх үйлдлүүд илүү тодорхой болж ирнэ гэж шинжээчид тайлбарлалаа.

What Is a Central Bank and What Do They Do?

Ажлын байрны эрэлт болон инфляцын эрчимтэй өсөлт нь Холбооны нөөцийн банкыг дээрх алхмыг хийж хэрэгжүүлэхэд хүргэж байна. Бодлогын хүү нэмэгдсэнээр зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ буурч, нэгдүгээр улсын өсөлт саарах эрсдэлтэй. Нөгөө талд Монгол шиг жижиг эдийн засагт зээлээ дахин санхүүжүүлэхэд чиглэсэн бонд босгох зардал өсч мэднэ.

Гэхдээ зах зээлд бодлогын хүү өсөх тухай мэдээлэл гарсан ч алтны ханш 2%-иар буурч унц тутамдаа 1789 ам.доллартай тэнцжээ.

Харин газрын тосны ханш өсөх шинжтэй болж ирлээ. Одоогийн байдлаар Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 82.56 ам.долларт хүрч өсөөд байна. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үеэс хойших хамгийн өндөр дүн боллоо. Ийнхүү ханш өссөн нь Казахстанд нийгмийн бослого хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол болон Ливийн олборлолт буурснаас үүдэлтэй ажээ.

Д.Ганбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнга гомдоллоод байдаггүй
Д.Ганбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнга гомдоллоод байдаггүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.