/2022.01.07/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлаг Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид очиход 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Ө / 84 настай, эмэгтэй/, О /36 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ