/2022.01.07/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, "Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Вирусын бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээ хийхэд нийт 12 сорьцод "Омикрон" хувилбарын тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал, Өмнөд Суданаас үүрэг гүйцэтгэж ирсэн эхнийг сахиулагчаас 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол байна.
НЖС-ээр баталгаажуулах энэхүү шинжилгээг түүвэрлэж буюу олон сорьцоос цөөн тоогоор хийдэг. Мөн гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болон сэжигтэй тохиолдлуудад дараагийн шинжилгээг хийж байна. НЖС шинжилгээний технологи нь олон үе шаттай учир 7-10 хоног шаарддаг.
2021 оны арванхоёрдугаар сарын 19-нд 244 энхийг сахиулагч ирсэн. Тэдний 231-ийнх нь шинжилгээний хариу эерэг гарч 14 хоногийн хугацаанд тусгаарлан эмчилсэн. Энхийг сахиулагчдын 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байсан" гэв.