“Омикрон бүртгэгдсэн ч хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Омикрон бүртгэгдсэн ч хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ“

/2022.01.07/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Омикрон бүртгэгдсэн ч хөл хорио тогтоохгүйгээр хичээл, сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэж харж байна. Учир нь иргэдийн дархлаажуулалтын хувь өндөр байгаа.

Хэрэв түргэвчилсан оношлуураар "Омикрон" оношлогдсон тохиолдол ПГУ өгөх шаардлагагүй. 1 тунтай иргэдийн өвчлөх магадлал маш их байна. Мөн 2, 3 дугаар тунтай ч 3 сараас дээш болсон иргэдийн өвчлөх магадлал мөн өндөр байна. Тиймээс Израйльд дөрөв дэх тунг хийж эхэлсэн. Дөрөв дэх тунг хийлгэсний дараа эсрэг биеийн хэмжээ 5 дахин нэмэгдэж халдвараас маш сайн сэргийлж байна гэсэн судалгаа гарсан. Манай улсын хувьд өнөөдрөөс вакцины дөрөв дэх тунг хийж эхэлж байна.

Бусад улс орнууд зөвхөн хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 орчим оронд Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Ялангуяа Франц, Итали, АНУ-д тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа талаар мэдээллээ. АНУ-д өдөрт 1 сая Омикроны тохиолдол илэрч байна гэв.

Замын-Үүдэд энэ сарын 10-наас эхлэн “онцгой дэглэм“ тогтооно
Замын-Үүдэд энэ сарын 10-наас эхлэн “онцгой дэглэм“ тогтооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.