Замын-Үүдэд энэ сарын 10-наас эхлэн “онцгой дэглэм“ тогтооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдэд энэ сарын 10-наас эхлэн “онцгой дэглэм“ тогтооно

/2022.01.08/ Замын-Үүд боомтод нэгдүгээр сарын 10-наас эхлэн гурван сарын хугацаанд "онцгой" дэглэм тогтоохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тогтоол гаргахаар болсон байна.

ЦЕГ-ын 805 дугаар цэргийн ангиас дотоодын цэрэг дайчилж тус боомтод ажиллуулах юм. Цэргүүд хилийн тэг бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тус үйл явцад жолооч нарын оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үндэслэлээр тус шийдвэрийг гаргажээ.

Бид "Борхойтал" авто тээвэрчдийн холбооны төлөөлөл Д.Мөнхбатаас уг асуудлын талаар тодруулахад:

- "Сумын төрийн байгууллага болж байгаа үйл явдлаа хэлдэггүй, нуун дарагдуулдаг. Онцгой дэглэм тогтоох талаар бид эртнээс мэдсэн. Иргэд тээврийн жолоочид очих орлогод л анхаарлаа хандуулаад байна. Тэгэхээс биш тал бүрдээ л тээврийн үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг ойлгох хэрэгтэй" гэх хариултыг өглөө.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасны дагуу Замын-Үүдэд онцгой дэглэм тогтоосон тохиолдолд Засгийн газарт дараах эрх олгогдоно:

  1. Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;

  2. Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;

  3. Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх;

  4. Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;

  5. Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;

  6. Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

  7. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;

  8. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах;

  9. Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;

  10. Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.

ВИДЕО: (Сovid-19)-ын нөхцөл байдлын талаарх 7 хоногийн нэгдсэн мэдээлэл
ВИДЕО: (Сovid-19)-ын нөхцөл байдлын талаарх 7 хоногийн нэгдсэн мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.