Шахмал түлшний үйлдвэрийн галыг бүрэн унтраажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний үйлдвэрийн галыг бүрэн унтраажээ

/2022.01.06/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Таван толгой” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарсан талаар мэдээлсэн билээ.

Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраасан байна.

Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна гэв.

Эх сурвалж: ОБЕГ

БНХАУ-ын хил дээр 250 чингэлэг барилгын материал гацаад байна
БНХАУ-ын хил дээр 250 чингэлэг барилгын материал гацаад байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.