/2022.01.06/: Японы тэнгисийн эрэгт орших Ишикава мужаас холгүйхэн 50 метрийн урттай орхигдсон хөлөг онгоц олдсон тухай лхагва гарагт NHK телевиз мэдээлэв.
Усан онгоц багийн бүрэлдэхүүнгүй хөвж явсаар, эцэст нь хад асгатай эрэг дээр давалгаанд шидэгджээ. Энэ онгоц нь гангаар хийгдсэн байсан хэмээн тэмдэглэсэн байна. Телевизийн бичлэгээс харахад хэсэгчлэн зэвэрсэн байжээ. Тавцан дээр 10 багана суурилуулсан байсан бөгөөд тэдгээрийн хооронд тор татсан байна.
Мөн онгоцон дээр 436 гэсэн тоо бичигдсэн байна. Түүгээр ч зогсохгүй телевизийн сувгаар орос хэл дээрх бичээсүүд байгаа тухай мэдээлсэн ч зураг авалтын бичлэг дээр тухайн бичээсийг харах боломжгүй байв.
“Асахи” сонин тухайн хөлөг онгоцыг тэнгисийн цэргийн сургуулилтын үеэр бай болгон ашигласан хэмээн өөрсдийн таамагаа дэвшүүлсэн байна. Японы эргийн хамгаалалтынхан шуургатай байгаа тул одоог хүртэл хөлөг онгоцонд ойртож чадаагүй байгаа гэнэ.
Эх сурвалж: ТАСС