Монголын 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна

/2022.01.06/ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар өнөөдөр тус улсад орон даяар онц байдал тогтоолоо.

Эсэргүүцлийн эхний өдрүүдэд шоронд хоригдсон иргэдийг бүгдийг нь сулласан байна. Гэвч бусад томоохон хотуудад болсон жагсаал цуглаан нь үймээн самуунд турхирч эрх баригчид руу халдлага үйлдэхэд хүргэсэн байна.

Түүнчлэн Алматы хотод болсон үйл явдлууд буюу засаг захиргааны болон цэргийн байгууламжид үйлдсэн халдлага, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, гадаадын зорчигч болон ачааны онгоцыг саатуулсан зэрэг нь халдлага үйлдэгчид маш өндөр бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсныг харуулж байна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна.

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.