/2022.01.05/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Баярын өдрүүдээр аливаа хязгаарлалт хийхгүй болохыг УОК-оос мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "Цагаан сарын баяраар төрийн золголт хийхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Иргэдийн зүгээс цагаан сарын баярыг аль болох өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн уриалгыг гаргаж байгаа. Хязгаарлаж, хориглосон зүйл байхгүй. Харин аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалгыг гаргаж байна.
Өндөр настан, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй байгаа учир энэхүү уриалгыг гаргаж байна" гэлээ.