Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ

/2022.01.05/ Регистрийн дугаарыг халахгүй бөгөөд иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Ингэхдээ регистрийн дугаарыг халахгүй.

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлдэггүй бөгөөд төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана.

Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд та иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой юм.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Ц.Батзул: Тендерийн хуулийг зөрчвөл ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулна
Ц.Батзул: Тендерийн хуулийг зөрчвөл ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.