Ц.Батзул: Тендерийн хуулийг зөрчвөл ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Батзул: Тендерийн хуулийг зөрчвөл ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулна

/2022.01.05/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, "ХЗДХ-ийн сайд Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж эцэслэн баталж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. ЗГ-аас хуулийн төсөлтэй танилцаж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан.

Ерөнхий сайдаас тусгайлан шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендер шалгаруулалтыг түргэн шуурхай, хүний оролцоо багатай, хариуцлагатай, ил тод явуулах чиглэлээр өөрчлөлтүүд оруулсныг сайшаан дүгнэсэн. Хуулийн хүрээнд 4 голлох чиглэлээр танилцуулга хийсэн.

Нэгдүгээрт, Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр зохион байгуулах. Төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос шаардахгүй. Төр өөрт байгаа мэдээллийг үндэслэж тендер шалгаруулалтыг хийдэг байх шаардлагыг дэвшүүлж, хуулийн төсөлд оруулсан.

Тендерт оролцогч цөөн тооны бичиг баримт бүрдүүлнэ. Тухайн тендерт ач холбогдолгүй материалд үнэлгээ хийх явдал цаашид гарахгүй.

Хоёрдугаарт, Тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгоно. Үнэлгээний хорооны мэдээлэл, тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт зэрэг нь бүгд ил тод байна.

Мөн тендер шалгаруулалт хурдан шуурхай зохион байгуулагдах болно. Нэг тендер шалгаруулалт зохион байгуулахад дунджаар 20 хоног хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан.

Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдийг хариуцлагатай байлгах зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийсэн.

Тодруулбал, Худалдан авахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчиж, бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

Мөн тендерийн хуулийг зөрчиж сонгон шалгаруулалт хийсэн бол ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан.

Нөгөө талаас тендерт оролцож буй этгээд шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлж өгөөгүй бол эцсийн хувьцаа эзэмшигчтэй нь хамт хар жагсаалтад оруулна.

Дотоодын үйлдвэрлэлийн барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй" гэлээ.

Т.Баярхүү: Шар түвшинд ямар ч төрлийн үйл ажиллагааг ХЯЗГААРЛАХГҮЙ
Т.Баярхүү: Шар түвшинд ямар ч төрлийн үйл ажиллагааг ХЯЗГААРЛАХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.