Казахстан улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах өргөдлийг хүлээн авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстан улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах өргөдлийг хүлээн авчээ

/2022.01.05/ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гаригт тус улсын засгийн газрын огцрох өргөдлийг хүлээн авч, Засгийн газрын шинэ сайд нарын танхим бүрэлдүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгч гаргасан зарлигтаа “БНКазУ-ын 70 дугаар зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг хүлээн авахаар шийдвэрлэж байна” гэжээ.

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын түр үүргийг Смаилов Алихан Асхановичад даалгасугай" гэж мэдэгджээ.

Уг баримт бичгийн дагуу Засгийн газрын гишүүд шинэ сайд нарын танхим бүрэлдэх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.

Смаилов Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хашдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын парламентын доод танхимын сонгуулийн дараа өмнөх Засгийн газрыг баталсан. Аскар Мамин тэр үед Ерөнхий сайдаар дахин томилогдсон. Тэрээр энэ албан тушаалыг 2019 оны хоёрдугаар сараас хойш хашжээ.

Эх сурвалж: Тасс

Казахстанд онц байдал тогтоов
Казахстанд онц байдал тогтоов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.