ШУУРХАЙ: Цахилгааны төлбөрийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл улс даахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Цахилгааны төлбөрийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл улс даахаар боллоо

/2021.12.31/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, "Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг ирэх он буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ныг хүртэл төрөөс даахаар боллоо.

Ингэхдээ тодорхой хязгаарлалтуудыг тусгасан. Тодруулбал, Орон сууцны айл өрхийн 250 кВт, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэлх төлбөрийг хөнгөлнө" гэлээ.

250 кВт-350 кВт-аас дээш хэрэглээний төлбөрийн зөрүүг иргэд өөрсдөө төлөх аж. Ингэснээр нэг айлд 50-60 мянган төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх юм. Харин ААН-үүдийн цахилгааны хөнгөлөлт энэ онд дуусаж, 2022 оноос эхлэн өөрсдөө төлөөд явах ажээ.

Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3 хувиар буурна
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3 хувиар буурна
 
Д.Тэгшбаяр: НҮБ-ын тогтоол санаачилж, батлуулсан нь Монгол Улсын манлайллыг олон улсад таниулсан
Д.Тэгшбаяр: НҮБ-ын тогтоол санаачилж, батлуулсан нь Монгол Улсын манлайллыг олон улсад таниулсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.