Эгийн голд халиа үүсэж, 33 өрхийн гэр, байшин усанд автжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эгийн голд халиа үүсэж, 33 өрхийн гэр, байшин усанд автжээ

/2021.12.27/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/ “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 6 автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.