Omicron хувилбараар өвчилбөл ямар шинж тэмдэг илэрдэг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Omicron хувилбараар өвчилбөл ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Omicron cases in India: List of states that have reported new Covid-19  variant

/2022.01.04/: Ковид-19-ийн Омикрон хувилбар нь өнгөрсөн сард Африкийн өмнөд хэсэгт анх илэрснээс хойш дэлхий даяар хурдацтай тархсан боловч бидний мэдэхгүй зүйл маш их хэвээр байна.

Түүний нарийн шинж чанар, одоо байгаа коронавирусын вакцинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлохын тулд илүү их мэдээлэл шаардлагатай байгаа боловч одоогийн байдлаар тахлын үеэр тулгарч байсан Альфа болон Дельта гэх мэт бусад төрлийн өвчлөлөөс илүү хурдан халдварлах боломжтой гэдэг нь эргэлзээгүй юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт тодорхой болсон нэг зүйл бол Omicron хувилбар нь анхны Ковид омгоос нэн ялгаатай байгаа юм.

Omicron Is WHO's Fifth Variant of Concern, Experts Urge Patience | The  Scientist Magazine®

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусын анхны омгийн халдвар авсан хүмүүст шинж тэмдэг илрэхийн тулд хоёр хоногоос хоёр долоо хоног болж байсан бол Омикрон хувилбар нь илүү хурдан буюу 3-5 хоногт илэрч байгаа нь халдварыг огцом нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид 12 дугаар сарын 6-нд парламентын гишүүдэд хэлэхдээ "Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас саяхан хийсэн дүн шинжилгээ нь халдвар ба халдварын хоорондох зай нь Omicron хувилбарын хувьд Дельта хувилбараас богино байж болзошгүйг харуулж байна" хэмээжээ.

Энэ хувилбар нь ийм хурдан тархсан учир нь түүний өвчлөлийн далд хугацаа богино байгаагаас бусдад сэрэмжлүүлэх, тусгаарлах, халдвар дамжихаас сэргийлэх цаг бага олгож байгаад гэнэ.

Omicron-ийн өөр нэг зүйл нь түүнийг илрүүлэхэд бусад омгуудаас илүү хэцүү байгаа ба түүний шинж тэмдгүүд нь ханиалгах, халуурах, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг өмнө илэрч байсан гурван үндсэн үзүүлэлтээс арай өөр байгаа явдал юм.

Хоолой загатнах, нурууны доод хэсэгт өвдөх, хамараас нус гоожих, битүүрэх, толгой өвдөх, булчин өвдөх, ядрах, найтаах, шөнө хөлрөх зэрэг нь шинэ хувилбарын анхны сэрэмжлүүлгийн шинж тэмдэг юм байна.

Британид Omicron тохиолдолд дүн шинжилгээ хийхэд өвчтөнүүд дунджаар тав хоногоос долоо хоногийн дотор эдгэрч байгаа боловч ханиалгах, ядрах зэрэг зарим шинж тэмдгүүд удаан үргэлжилж магадгүй гэнэ.

Амьсгал давчдах нь илүү хүндэрсэн тохиолдлуудад бүртгэгдсэн бөгөөд энэ нь 13 хоног хүртэл үргэлжилж байгаа ажээ.

Ковид өвчтэй хүмүүс ихэвчлэн анхны шинж тэмдгүүд илэрч эхлэхээс хоёр хоногийн өмнө ба илэрснээс хойш 10 хоногийн дараа бусдад халдварладаг гэж үзжээ.

Хэрэв танд Omicron эсвэл Delta хувилбарын шинж тэмдэг байгаа гэж үзэж байгаа бол NHS-ийн одоогийн зөвлөгөө бол аль болох хурдан ПГУ-ын шинжилгээ хийлгэж, бусдыг хамгаалахын тулд гэртээ өөрийгөө тусгаарлах явдал юм.

Эх сурвалж: independent

Оюутолгой төслийг урагшлахад “гомдогсод” ХЭН БЭ?
Оюутолгой төслийг урагшлахад “гомдогсод” ХЭН БЭ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.