Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа

/2021.12.23/: Хятадын нүүрсний импортын хоёрдугаар чуулган болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Хятадын нүүрсний үндэсний ассоциацын урилгаар Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцлоо.

Уулзалтын үеэр ОХУ болон Индонезын компаниуд БНХАУ-д нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Хуралд ОХУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд, БНХАУ-д суугаа ОХУ-ын худалдааны төлөөлөгч нар үг хэлсэн юм. ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа, цаашдаа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа талаар, харин Индонез улс цаашид ч нүүрсний гол экспортлогч хэвээр үлдэж, Хятадын талтай хамтарч нүүрснээс өндөр үнэтэй нийлэг материал, устөрөгч гаргах "цэвэр технологи" хөгжүүлэхэд анхаарч байгаагаа ярилцсан байна.

Мөн хуралд оролцогчид "Монголын нүүрсний борлуулалт багассан шалтгаан нь цар тахал, түүнтэй холбоотой халдвар хамгааллын дэглэм, хил гаалийн үйл ажиллагааны удаашрал, тээврийн муу зохион байгуулалттай холбоотой. Харин 2022 онд төмөр зам ашиглалтад орж, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт тус бүрт чингэлэгт тээврийн терминал жигд ажиллаж эхэлснээр нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа" талаар ярилцжээ.

Ж.Отгонболд: Иргэд сайн дурын үндсэн дээр “ДӨРӨВ ДЭХ“ тунд хамрагдаж болно
Ж.Отгонболд: Иргэд сайн дурын үндсэн дээр “ДӨРӨВ ДЭХ“ тунд хамрагдаж болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.