/2021.12.23/ Омикрон вирүс монголд орж ирээгүй. Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Тусгаарлалтын төлбөрийг иргэд өөрсдөө төлнө. Тухайн зардал нь зочид буудлын зардалд орж байгаа, төр зардалд оролцохгүй талаар тайлбарлалаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд:
- Нийслэлийн хэмжээнд халдварын эсрэг хариу арга хэмжээ авах бүх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллаж байна. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Манай улсын хувьд 4-5 төрлийн вакцин хийсэн. Хоёр удаагийн "Спутник" вакцин хийлгэсэн иргэн ахин хоёр удаагийн "Файзер" вакцин хийлгэж байж олон улсад зөвшөөрөгдсөн дархлаажуулалтын гэрчилгээтэй болно. Европын холбооны улс, АНУ-д зорчих гэж байгаа иргэд сайн дураараа өөрсдийн хүсэлтээр дөрөв дэх тундаа хамрагдаж болно.
Иргэд гурав дахь тундаа хамрагдсан, ковид-19 вирүсээр өвдөөд эдгэсэн эсэхээс үл хамаарч вирүс тээгч болсон байх магадлалтай учраас гадаадаас ирсэн иргэд заавал гурав хоног тусгаарлагдах хэрэгтэй.