/2021.12.10/ Шинэ Зеланд улс хойч үедээ тамхи татахыг хориглох болсноо мэдэгдлээ. Ингэснээр 2008 оноос хойш төрсөн бүх хүн тамхи татах, худалдаж авах боломжгүй болох ажээ.
Цаашид Шинэ Зеландчууд тамхигүй хойч үеийг бий болгохоор зорьж байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамны туслах доктор Айеша Веррал "Энэ бол манай ард түмний эрүүл мэндийн түүхэн өдөр" хэмээн хэлжээ.
Тус улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд улс орныг бүхэлд нь утаагүй болгох зорилгодоо хүрэхийн тулд иргэдийнхээ тамхи татах боломжыг багасгаж, хүртээмжгүй болгох, тамхи татах насыг ахиулахаа зарлалаа. Мөн тамхи зарж борлуулах дэлгүүрүүдийг цомхотгож аж.
Шинэ Зеландын өдөр тутмын тамхины хэмжээ цаг хугацааны явцад буурч, арван жилийн өмнөхөөс 18% -р багассан бол 2018 онд 11.6% болж буурчээ.
Доктор Айеша Веррал "Би үүнд итгэж байна. Үнэн хэрэгтээ бид Шинэ Зеландын Европын хүн амыг [тамхигүй болгох] ажлыг эхлүүлээд явж байна" гэв.
Энэхүү бодлогыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ихэээхэн сайшааж байгаа аж. .
Шинэ Зеландын өсвөр үеийнхний дунд тамхи татах нь аль хэдийн электрон тамхи татахаар солигдсон бөгөөд хэзээ ч тамхи татаж байгаагүй олон залуучуудын электрон тамхи уруу татах болжээ. Энэ жил ахлах сургуулийн 19,000 сурагчдын дунд явуулсан судалгаагаар бараг 20% нь өдөр бүр эсвэл өдөрт хэд хэдэн удаа электрон тамхи татдаг гэсэн бол дийлэнх нь никотин өндөр тунгаар хэрэглэдэг байна.
Шинэ Зеландчуудын утаагүй хойч үеийг бий болгох анхны төлөвлөгөөг олон нийттэй зөвлөлдсөний дараа эцэслэн боловсруулжээ. Тэд анх дөрөвдүгээр сард энэхүү хуулийн төслийг танилцуулсан байна. Тус хууль 2022 оноос хэрэгжиж эхлэх ажээ.