/2021.12.09/: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажиллав. Тэрбээр ажлын урьдчилсан дүнгээ Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд 12 дугаар сарын 8-ны өдөр танилцуулав.
Монгол Улсад ажиллах хугацаандаа тэрбээр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцсан.
Тусгай илтгэгч Рем Алсалем нь ажлын тайлангаа 2022 оны зургаадугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 50 дугаар чуулганд танилцуулна.
Эх сурвалж: ГХЯ