ЦЕГ: 4 эрэгтэй нийлж нэг эмэгтэйг зодож, хүчирхийлсэн хэргийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 4 эрэгтэй нийлж нэг эмэгтэйг зодож, хүчирхийлсэн хэргийг шалгаж байна

/2021.12.30/ “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр 3-4 залуу нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явлаа” гэсэн мэдээллийг нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан байна. Урьдчилсан байдлаар энэ сарын 8-ны өглөө 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэлд Н, Э, А, Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын явц
Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын явц
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.