Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын явц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын явц

/2021.12.08/: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр баригдсанаар нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, ордыг иж бүрэн ашиглах боломж бүрдэхийн зэрэгцээ ажлын байр, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, орлого нэмэгдэнэ. Цаашлаад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үнэ цэн нэмэгдэх боломж бүрдэнэ.

Хүчин чадал: Баяжуулсан нүүрс 30 сая.тн

“Эрдэнэс Тавантолгой” ХК

/2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд/

Цанхийн зүүн болох баруун уурхайгаас нийт 75 сая тн нүүрс олборлож, 9 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 71 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна.

2020-2021 ОНД ХИЙСЭН АЖЛУУД

  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна” гэж тусгасан. Энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах тогтоолын төслийг УУХҮЯ боловсруулж, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж батлуулсан.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордод түшиглэсэн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргасан.
  • “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендэрийг холбогдох журмын дагуу 2021 оны наймдугаар сарын 13-ны өдөр зарлав.
  • 2021 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 16 хуулийн этгээд тендэр шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэн тендэрийн бичиг баримт болон ажлын даалгавар, техникийн зураг, баримт бичгүүдийг хүлээн авсан. Эдгээрээс 4 ААН тендэр шалгаруулалттай холбоотой тодруулга, хүсэлт ирүүлсэн ба Үнэлгээний хороо тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

ТӨСЛИЙН ЯВЦ

  • 875.7 сая ам.доллар шаардлагатайгаас 1-р модулийн барилгын ажилд 335.6 сая ам.долларыг өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
  • 2021-2023 онд нийт 30 сая тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийн 1-р модуль буюу 10 сая тн хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулна.
  • 2025 оноос хойш 540.1 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийж, нүүрс баяжуулах үйлдвэрийн 20 сая.тн хүчин чадалтай 2, 3-р модулийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
  • Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны эх үүсвэр, түүний шугам хоолой, барилгын ажлыг 2021-2023 онд шийдвэрлэнэ.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • 928 ажлын байр шинээр бий болно.
  • Жилд дунджаар $306.5 сая татвар, төлбөр төвлөрүүлнэ.

Олон улсын зах зээлд шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

НД-ын шимтгэл төлөлтийн тайлангийн журмыг шинэчилжээ
НД-ын шимтгэл төлөлтийн тайлангийн журмыг шинэчилжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.