/2021.12.08/ Засгийн газраас цар тахлын үед иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс энэ оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал даах шийдвэрийг гаргасан.
Засгийн газрын түвшинд уг шийдвэрийг дахин зургаан сараар сунгах тооцоо судалгааг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан юм.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад " Айл өрхүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлж эхэлнэ" гэсэн юм.
Харин энэ оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар "Тавантолгой түлш” ХХК-ийн өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцах үеэр, "Сайжруулсан шахмал түлшний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 1 тонн сайжруулсан шахмал түлш 75.000 төгрөгөөр худалдаалагдана. Энэ хугацаанд гарах хөнгөлөлтийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн төлнө" хэмээн мэдээлж байсан билээ.