Амазоны саатлаас болж томоохон компаниудын үйл ажиллагаа тасалджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амазоны саатлаас болж томоохон компаниудын үйл ажиллагаа тасалджээ

Amazon delivery driver in California 2021

/2021.12.08/: Amazon болон Prime Video, Alexa зэрэг бусад үйлчилгээнүүд компьютерийн асуудалтай тулгараад байна.

АНУ-ын олон мянган хэрэглэгчид Downdetector-ийн саатлыг хянах вэб сайтад асуудал гарсан тухай мэдээлж байна. Засгийн газар, компаниуд болон их дээд сургуулиудад үйлчилгээ үзүүлдэг Amazon Web Services (AWS)-ийн үүлэн тооцооллын салбар ч мөн өртөж байна.

Амазон шалтгааныг олж мэдсэн ба "сэргээх зарим аргыг олсон" гэж мэдэгдсэн боловч шийдвэрлэх хугацааг тодорхой мэдэгдээгүй байна. Дэлхийн бүх бүс нутагт асуудал гараагүй гэж тус компани мэдэгдээд АНУ-ын зүүн эрэгт үйлчлүүлэгчдэд хамгийн их саад учирсан гэсэн байна.

Амазоны худалдааны вэбсайт дээр олон хэрэглэгчид энэ үйлчилгээг ашиглах боломжгүй гэхээсээ илүү удаан ачаалагдаж байна гэж мэдээлжээ.

Гэсэн хэдий ч Amazon-ийн Ring хамгаалалтын камер, мобайл банкны Chime програм, робот тоос сорогч үйлдвэрлэгч iRobot зэрэг үйлчилгээнүүд нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон Twitter хуудаснаас үзэхэд ихээхэн асуудалтай тулгарсан байна.

Oh no, Amazon made a robot that rolls around in your house

"Amazon Web Services (AWS) томоохон саатал одоогоор манай iRobot Home App-д нөлөөлж байна" гэж iRobot вэбсайт дээрээ бичжээ. Ring мөн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Энэ нь Амазоны хувьд энэ жилийн гурав дахь тасалдал юм. Зургадугаар сард хэрэглэгчид Alexa болон Prime Video зэрэг Amazon платформууд дээр богино хугацаанд саатал гарсан.

Энэ явдал Shopify, PayPal болон CNN мэдээллийн групп зэрэг бусад хэд хэдэн компанид нөлөөлсөн байна.

Долдугаар сард цахим худалдааны аварга компани онлайн дэлгүүрийн үйлчилгээ тасалдсан бөгөөд хоёр цаг орчим үргэлжилж, бараг 40,000 хэрэглэгчдэд нөлөөлсөн.

Амазоны хэрэглэгчид Зул сарын баярын худалдан авалтаа нэмэгдүүлснээр хамгийн сүүлийн асуудал гарсан бололтой.

Гэхдээ дэлхийн хамгийн том үүлэн тооцооллын компани болох AWS-ийн тасалдал нь олон тооны корпорацийн үйлчлүүлэгчидтэй тул илүү ноцтой байж магадгүй юм.

АНУ-д McDonald's, Netflix, Disney болон бусад хэд хэдэн AWS үйлчлүүлэгчид асуудалтай байгаа тухай мэдээлэл байна.

Эх сурвалж: bbc

Байден, Путин нарын виртуал дээд хэмжээний уулзалт ширүүхэн боллоо
Байден, Путин нарын виртуал дээд хэмжээний уулзалт ширүүхэн боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.