Бээжинд болох Өвлийн Олимпын наадамд АНУ-ын дипломат төлөөлөгч оролцохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинд болох Өвлийн Олимпын наадамд АНУ-ын дипломат төлөөлөгч оролцохгүй

/2021.12.07/: Даваа гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ, Байдены засаг захиргаа 2022 онд Бээжинд болох Өвлийн Олимпод АНУ-ын албан ёсны төлөөлөгчдийг илгээхгүй гэлээ.

АНУ-ын тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн хэвээр байгаа ч засаг захиргааны төрийн албан хаагчдыг наадамд явуулахгүй ба Паралимпийн наадамд ч мөн адил бодлого үйлчилнэ.

Цагаан ордон Хятадад хүний ​​эрх зөрчигдөж байгаа нь "ердийн нэг хэрэг биш" гэдгийг ойлгуулах, "тодорхой мессеж" өгөхийг хичээж байна гэж Псаки Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэв.

Энэ арга хэмжээ нь Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужид, ялангуяа Уйгурын хүн ам болон бусад үндэстэн, шашны цөөнхүүдийн эсрэг албадан хөдөлмөр эрхлүүлж, хүний ​​эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Хятадад үзүүлж буй шахалт АНУ-ын зүгээс улам нэмэгдэж байгааг харуулж байна.

Ардчилсан болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчид, тэр дундаа Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадад хүний ​​эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж, дипломат бойкот зарлахыг дэмжсэн хэмээн Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард сэтгүүлчдэд хандан хэлжээ.

Egregious': Jen Psaki says human rights abuses reason for Olympics boycott  - CNN Video

АНУ-ын багийг бүрдүүлэх тамирчдад засаг захиргаа "бүрэн дэмжлэг" үзүүлж байгаа гэж Псаки хэлсэн боловч засаг захиргаа "тоглолтуудыг сүр дуулиан болгохүй" гэж нэмж хэлэв.

Псаки "АНУ-ын дипломат болон албан ёсны төлөөлөгчийн газар БНХАУ-ын Шинжаан дахь хүний ​​эрхийг ноцтой зөрчиж, харгис хэрцгийгээр үйлдэгдэж байгаа нөхцөлд эдгээр тоглолтыг ердийн зүйл шиг л үзэх болно, бид үүнийг дэмжиж чадахгүй" гэж хэлэв.

Псаки хэлэхдээ, тоглолтыг дипломат аргаар бойкотлосон нь "хүний ​​эрхийн зөрчлийн талаар бидний санаа зовоосон асуудал ингээд дуусна" гэсэн үг биш юм гээд Цагаан ордон АНУ-ын шийдвэрийн талаар хилийн чанад дахь холбоотнууддаа мэдэгдсэн гэж Псаки мэдэгдэв.

Псаки мөн Цагаан ордон олон жилийн турш бэлтгэл сургуулилт хийсэн АНУ-ын тамирчдыг Олимпийг бүхэлд нь бойкотлох замаар шийтгэх нь "зөв алхам" буюу шударга зүйл биш гэж үзэж байна гэж мэдэгдэв. АНУ хамгийн сүүлд 1980 онд ерөнхийлөгч асан Жимми Картерыг засгийн эрхэнд байх үед олимпийг бүрэн бойкотлож байжээ.

АНУ ихэвчлэн Олимпод төлөөлөгчдөө илгээдэг - тэргүүн хатагтай Жилл Байден Ковид-19 тахлын улмаас хойшлогдсоны дараа зуны турш болсон Токио 2020 олимпод оролцох АНУ-ын дипломат төлөөлөгчдийг тэргүүлж байжээ.

Joe Biden and Xi Jinping: What they want from talks - BBC News

Өнгөрсөн сард Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын гурван цаг хагас үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх жилийн өвлийн олимпийн тухай яриа хэлэлцээний сэдэв байгаагүй бөгөөд дээд хэмжээний уулзалт ямар ч томоохон дэвшил авчираагүй юм.

Арваннэгдүгээр сарын дээд хэмжээний уулзалтын турш Байден, Си нар "эрүүл мэтгэлцээн" хийсэн гэж Байденийн засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлсэн ба хэлэлцүүлэгт Байден хүний ​​эрх, Хятадын Тайванийг түрэмгийлж буй байдал, худалдааны асуудлаар санаа зовж буйгаа илэрхийлсэн.

Энэ оны эхээр Байдены засаг захиргаа албадан хөдөлмөр эрхэлдэг гэсэн хэргээр Шинжаан дахь нэгэн компаниас нарны зай хураагуурт ашигладаг зарим материалыг импортлохыг хориглож байгаагаа зарласан. Шинжаан дахь Уйгур хүн ам болон бусад үндэстэн, шашны цөөнхийн эсрэг хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Хятадын таван компанийн экспортыг хязгаарлахаар тус улсын засаг захиргаа хөдөлсөн байна. Шиньжяны бүс нутаг нь нарны зай хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудыг дэлхий дахинд нийлүүлдэг олон компанийн үйлдвэрлэлийн томоохон төв юм.

Эх сурвалж: cnn.com

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дуусгавар болгоход таны хийж чадах 10 алхам
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дуусгавар болгоход таны хийж чадах 10 алхам
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.