10 минут гүйх нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 минут гүйх нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ

The most expensive aren't necessarily the best': how to buy running shoes  online | Running | The Guardian

/2021.12.07/: Арван минутын энгийн гүйлт нь тархины үйл ажиллагааг эрс сайжруулж, сэтгэл санааг тань дээшлүүлнэ. Цукубагийн их сургуулийн (Япон) мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаанд гүйлтээр хичээллэж байгаагүй 26 эрүүл эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон байна.

Судалгааг хийхдээ сайн дурынхныг хоёр бүлэгт хуваасан байна. Эхнийх нь хэд хэдэн арван минутын гүйлтэнд оролцсон бол хоёр дахь нь хяналтын багт байсан. Тархины үйл ажиллагааны өөрчлөлтийг үнэлэхийн тулд Японы мэргэжилтнүүд өөр өөр үг, өнгө, түүнчлэн хэт улаан туяаны спектроскопи зэргийг багтаасан Stroop тестийг ашигласан байна. Үүнээс гадна туршилтанд оролцогчдын сэтгэл санааг хоёр хэмжээст хэмжүүр ашиглан тодорхойлсон ажээ.

"Reedus" хэвлэлд тэмдэглэснээр судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлд нийтэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар арван минутын турш хөнгөн гүйх нь тархины урд талын бор гадаргын янз бүрийн хэсэгт, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах, өөрийгөө хянах, зорилго тавих болон бусад чухал танин мэдэхүйн үйл ажиллагааг хариуцдаг тархины хэсэг дэх цусны урсгалыг нэмэгдүүлдэг байна.

Түүнчлэн гүйлт нь туршилтанд оролцсон сайн дурынхны сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, сайжирсан гэж мэдээлжээ.

Тархины урд талын бор гадаргын олон үйл ажиллагаа нь зөвхөн хүн төрөлхтний онцлог шинж чанартай байдаг тул энэхүү бүтээл нь гүйлтийн ашиг тусыг төдийгүй хүний ​​хувьсалд бие махбодийн үйл ажиллагаа ямар үүрэг гүйцэтгэж болох талаар тодруулсан юм.

Эх сурвалж: ren.tv

Евразийн эдийн засгийн комисстой хийх ажлын төлөвлөгөөг сунгалаа
Евразийн эдийн засгийн комисстой хийх ажлын төлөвлөгөөг сунгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.