Евразийн эдийн засгийн комисстой хийх ажлын төлөвлөгөөг сунгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Евразийн эдийн засгийн комисстой хийх ажлын төлөвлөгөөг сунгалаа

/2021.12.07/: Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус хурлыг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Евразийн эдийн засгийн комиссын талаас Макроэдийн засаг, интеграцчлалын сайд, Удирдах зөвлөлийн гишүүн С.Ю.Глазьев нар ахалж оролцов.

Хуралдаанд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, техникийн зохицуулалтын хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээ, гаалийн зохицуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар болон хоёр талын бизнесийн хүрээний хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст харилцан сонирхсон асуудлаар семинар зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд тус семинарын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын явцыг сайшаан тэмдэглэж, хамтарсан судалгааны тайланг бэлтгэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.

Эх сурвалж: ГХЯ

Өнөөдөр хийгдэх дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр хийгдэх дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.