Сайдын тушаал буюу өл залгаж буй монголчуудын хооллолт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайдын тушаал буюу өл залгаж буй монголчуудын хооллолт

-Өл залгуулж буй монгол өрхүүд №2-

/2021.12.07/ Өнгөрсөн удаад бид монголын дундаж нэгэн өрх болох хоёр хүүхэдтэй, орон сууцанд амьдардаг, дундаж цалин авдаг Тэнгисийн гэр бүлийн цалингийн зарцуулалтыг танилцуулсан.

Харин энэ удаад өл залгуулан амьдарч байгаа Тэнгисийн гэр бүл идэж байгаа хоолноосоо шаардлагатай илчлэг, шимт бодисоо авч чадаж байгаа эсэхийг сонирхоцгооё.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг тогтоосон байна.

САЙДЫН ТОГТООСОН МОНГОЛ ХҮНИЙ ХОНОГИЙН ХООЛНЫ
ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭ

Хүн өдөрт 2400ккал шимт бодис авах шаардлагатай. Үүнийг олон төрөл янзын хоол хүнсний бүтээгдэхүүнээр хангах ёстой байдаг бөгөөд дараах байдлаар гаргажээ. Үүнд:

Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл Хоногт хэрэглэх хэмжээ (г) Шаардлагатай илчлэг
Малын мах 120 180
Загас 30 60
Шувууны мах 40 63
Сүү (үнээний сүү, 3.2% тос) 160 95
Цагаан идээ (тараг) 180 102
Гурил 100 357
Гурилан бүтээгдэхүүн 180 575
Төрөл бүрийн будаа 50 140
Төмс 120 108
Хүнсний ногоо 260 85
Буурцагт ургамал 40 119
Жимс, жимсгэнэ 200 82
Өндөг 20 32
Ургамлын тос 23 207
Цөцгийн тос, 72% тослог 10 66
Сахар, чихрийн зүйл 33 128
БҮГД 1563 2400


МОНГОЛЧУУД ҮНЭНДЭЭ ХЭРХЭН ХООЛЛОДОГ ВЭ?

“Өдөрт хэдэн удаа, ямар хоол иддэг вэ?” гэсэн асуултыг бид гурван хүнд тавьсан юм. Тэдний хариулт:
Иргэн 1:
-Өглөө ус уугаад гардаг. Өдөр цуйван юм уу, бууз авч иддэг. Орой очоод гурилтай шөл эсвэл будаатай хуурга ч юм уу хоёрдугаар хоол иддэг.
Иргэн 2:
-Өглөө ус уучихаад, хоносон хоол халааж идээд гардаг. Өдөр сэндвич иднэ. Орой бараг хоол идэхгүй.
Иргэн 3:
-Өглөө ус уудаг. Өдөр заримдаа иднэ, заримдаа идэхгүй. Орой гэртээ ихэнхдээ шөлтэй хоол иддэг.

Энэ бол монгол хүмүүсийн дундаж хооллолт юм.

Харин Тэнгисийн гэр бүл дээрх шимт бодисыг авч чадаж байна уу гэвэл, Үгүй. Учир байдлыг тэдний хийж иддэг оройн хоол дээр багцаалан, хамгийн “бүдүүлгээр” тайлбарлая.

Хоолны орцонд:

  • 500гр үхрийн мах,
  • 333гр төмс,
  • 133гр лууван,
  • 100гр сонгино,
  • 10гр сармис,
  • 2 ширхэг өндөг,
  • 100гр байцай,
  • 666гр будаа эсвэл гурил орно.

Доорх хүснэгтэд хүнсний бүтээгдэхүүний илчлэг чанарыг тусгав.

ТЭНГИСИЙН ГЭР БҮЛ ЦАЛИНГААРАА АВДАГ ХООЛНЫ
ХОНОГИЙН ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭ

Будаатай хоолны нийт илчлэг чанар нь 3994ккал болж байна. Үүнийг дөрвөн гишүүндээ хувааж үзвэл нэг хүний 998.5ккал болох юм. /Хүний өдөрт шаарлагатай илчлэг 2400ккал/

Харин гурилтай хоолны илчлэг чанар 4100.3ккал болно. Нэг хүний 1025.7ккал гэсэн үг.

Тэнгисийн гэр бүлийн гишүүд нэг өдөрт авах илчлэг чанарыг идэж байгаа хоолноосоо авч чадахгүй байгааг үүнээс харж болно.

Харин тэд өдөрт шаардлагатай илчлэг чанартай хоолоо Сайдын тушаалын дагуу авна гэвэл хүнсэндээ хоёр дахин их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Гэтэл тэдний хүнсний хэрэглээ 369 мянган төгрөг шүү дээ.

Ийнхүү хоол хүнснээсээ авах ёстой илчлэгээ авч чадахгүй байгаа Тэнгисийн гэр бүлийнхэн халдварт өвчинтэй тэмцэх чадваргүй, хүүхдүүд нь суурь өвчтэй болох магадлалтай, хүүхдүүдийн тархины тэжээл хангалтгүй, өсөлт хөгжилт бүрэн явагдахгүй байх магадлалтай юм.

Тэгэхээр авах ёстой илчлэгээ авахын тулд 738 мянган төгрөг тэдэнд шаардлагатай. Харамсалтай нь сарын цалингаа зөвхөн хоол хүнсэндээ зарцуулчихаж болохгүй.

Сануулахад, гол дүр Балжидмаагийн сарын цалин ердөө 980 мянган төгрөг билээ.

Дата эх сурвалж:

Энэтхэг, Японд коронавирусын тархалт огцом буурч байна
Энэтхэг, Японд коронавирусын тархалт огцом буурч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.