/2021.12.06/: Бямба гарагт Семеру галт уул дэлбэрсний дараа Индонезийн Ява арлын тэнгэрт үнс нурам цацарч, 14 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.
41 хүн лаавын урсацын улмаас түлэгдсэн гэж Семеру уулын ойролцоох Зүүн Жава мужийн Лумажан дүүргийн орлогч дарга Индах Амперавати Масдар бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Галт уулын лаав Курахкобокан тосгоныг сүйтгэх шахсан бөгөөд гүүр нурж, нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учиржээ. Ням гарагт Индонезийн гамшгийн хор уршгийг арилгах агентлаг болох B.N.P.B. амиа алдагсдын тоог 14, шархадсан хүний тоог багадаа 56 болсон хэмээн мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сард хамгийн сүүлд дэлбэрч байсан Семеру уул нь Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын нэг бөгөөд Явагийн хамгийн өндөр уул юм. Энэ нь тус улсын 120 гаруй идэвхтэй галт уулын нэг бөгөөд бусад хэдэн зуун галт уул нь одоо идэвхигүй болсон гэж тооцогддог.
Тус агентлагийн дарга, хошууч генерал Сухарянто бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ойролцоох гурван тосгон, хоёр дүүрэгт нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг байгуулжээ.
Хэд хэдэн газар "галт уулын үнс манангаас болж харанхуйлж байна" гэж агентлагийн мэдэгдэлд дурджээ. Гэвч бямба гарагийн оройн байдлаар агаарын тээвэр нөлөөгүй хэвээр байна гэж төрийн өмчит агаарын навигацийн компани мэдэгдэв.
Австралийн Дарвин хот дахь Галт уулын үнсний зөвлөх төв өнгөрсөн бямба гарагт агаарын тээврийн улаан сэрэмжлүүлэг гаргаж, үнс галт уулаас салж, баруун өмнөд болон баруун тийш хөдөлж байна гэж мэдэгджээ.
Харин төрийн өмчит агаарын навигацийн компани AirNav Indonesia мэдэгдэлдээ ямар ч нисэх онгоцны буудал, нислэгийн чиглэлүүд галт уулын дэлбэрэлтэд өртөөгүй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч галт уулын үнс 40,000 фут хүртэл өндөрт хийсэж байгааг нисгэгчдэд анхааруулав.
Эх сурвалж: nytimes