БНСУ-ын ЭСЯ-наас харамсаж буйгаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын ЭСЯ-наас харамсаж буйгаа илэрхийллээ

/2021.12.03/: БНСУ-ын Элчин сайдын яамнаас Солногос Улсад болсон МУ-ын иргэнд тохиолдсон хүчирхийллийн хэрэгт харамсаж буйгаа илэрхийллээ.

БНСУ-д Монгол Улсын иргэн дунд сургуулийн сурагч охин хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан юуны өмнө БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс туйлын харамсаж буйгаа илэрхийлье.

Манай ЭСЯ нь уг хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар цаашид үргэлжүүлэн анхааралтай ажиглах бөгөөд БНСУ-ын холбогдох хуулийн дагуу нэн даруй, шударгаар шалгаж, тогтооно хэмээн найдаж байна. Мөн манай ЭСЯ нь Монгол Улсад сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай 2021 оны 12-р сарын 02(мя)-ны өдөр хийсэн уулзалтын үеэр яригдсан асуудал зэргийг БНСУ-ын Гадаад харилцааны яаманд цаг алдалгүй мэдээлж, БНСУ-ын холбогдох эрх бүхий байгууллагаас дэмжлэг хүссэн бөгөөд уг болсон явдал төдийгүй хоёр оронд харилцан оршин суугаа нийт иргэдийн аюулгүй байдалд хоёр улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан, нягт хамтарч ажиллахаар тохиролцсон болно.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Хөвсгөл аймагт Чаргайтын усан цахилгаан станц баригдана
Хөвсгөл аймагт Чаргайтын усан цахилгаан станц баригдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.