Хөвсгөл аймагт Чаргайтын усан цахилгаан станц баригдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт Чаргайтын усан цахилгаан станц баригдана

/2021.12.03/ Чаргайтын усан цахилгаан станц (УЦС) нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд, Төмөрбулаг сумын нутаг дэвсгэрт нийт 26 га талбайд Дэлгэрмөрөн голыг түшиглэн баригдана.

Төслийн хөндлүүрийг сонгохдоо техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг, техникийн хувьд хамгийн боломжтой 3-р хөндлүүрийг сонгожээ. УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 24.6МВт байх бөгөөд жилд 116.6 сая Квт.ц/жил эрчим хүч үйлдвэрлэх аж.

Чаргайтын УЦС баригдсанаар орон нутагтаа эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгохоос гадна дараах ач холбогдолтой. Үүнд,

  • Төвийн эрчим хүчний системийн тохируулгад нэн чухал үүрэг гүйцэтгэх,
  • Тайширын УЦС-аас Говь-Алтай, Завхан аймгийн төв болон орчны сумдыг цахилгаанаар хангахад хүрэлцэхгүй байгаа чадлыг бий болгох,
  • Орон нутгийн дэд бүтцийг сайжруулан, ажлын байр нэмэгдүүлэх
  • Булган аймгийн төв болон Төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлэх (10,640.0 сая кВт.ц/жил)
  • Орон нутгийн дэд бүтцийг сайжруулан, ажлын байр нэмэгдүүлэх
  • УЦС-тай танилцах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах
  • Загас үржүүлгийн бизнес эрхлэх
  • Байгаль экологийн тэнцвэрт байдал нөхөн сэргэж, хуурайшилт буурах
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх
  • Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодитоор бууруулах зэрэг олон ач холбогдолтой юм.
3 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
3 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.