/2021.12.03/: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн
Банкны хувь эзэмшлийн төвлөрөл буурснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц төрөлжиж, өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахад шаардлагатай эх үүсвэрийг олон нийтийн оролцоо, хяналттайгаар түргэн хугацаанд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлж, зохистой засаглал сайжран харилцагч, хадгаламж эзэмшигч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын банканд итгэх итгэл нэмэгдэх
-Олон улсын жишигт нийцсэн журам, заавар, банкны зохицуулалт, үр нөлөөтэй албадлагын арга хэмжээ бүхий эрх зүйн орчныг бий болгож, эрсдэлд суурилсан, уян хатан хяналт зохицуулалтын орчныг бүрдүүлэх
Банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, банкны системийн эрсдэл даах чадвар сайжирснаар найдвартай, тогтвортой банкны тогтолцоо бүрдэж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжих
Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх (МУТС) тогтолцоог боловсронгуй болгосноор МУТС-ын тогтолцооны хувьд үүссэн стратегийн дутагдлыг шийдвэрлэж, цаашид ФАТФ болон бусад олон улсын байгууллагаас хийх үнэлгээг сайжруулах
Банкны үйл ажиллагааны төрөл, хөрөнгө, эх үүсвэрийн хэмжээ, газарзүйн байршил, харилцагчдын суурь, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь техник технологийн дэвшилд түлхүү суурилсан эсэхээс хамааруулж банкны тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн олгож, пропорциональ хяналт шалгалтын зарчмыг нэвтрүүлэх.
Эх сурвалж: Монголбанк