/2021.12.03/: Өмнөд Солонгос лхагва гарагт омикрон хувилбарын халдварын анхны тохиолдлыг баталж, вирусын шинэ омог нь халдварын ачаалал, хүнд өвчтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа үед тахал өвчнийг улам даамжруулж болзошгүй гэж болгоомжилж байна.
Сөүл хотын баруун хэсэгт орших Инчон хотод амьдардаг 40 гаруй насны гэрлэсэн хос болон тэдний найз нар генетикийн шинжилгээнд хамрагдсанаар омикроны хувилбар эерэг гарсан гэж Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) мэдэгдэв.
Эрүүл мэндийн албаныхан хосуудын хүүхэд болон дөрвөн хүнд COVID-19 халдвар илрүүлсний дараа омикрон хувилбар байж болзошгүй гэж шинжилгээг явуулсан ажээ.
Өсвөр насны хүүгийн хариу пүрэв гарагт гарах төлөвтэй байна.
Омикрон хувилбарын халдвар авсан байж болзошгүй бусад гурван хүнд шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу бямба гарагт мэдэгдэх болно гэж KDCA мэдээллээ.
Вакциныг бүрэн хийлгэсэн хосууд 11 дүгээр сарын 14-23-ны өдрүүдэд Нигерт айлчилж, өнгөрсөн пүрэв гарагт COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан байна. Энэ долоо хоногийн мягмар гарагт тэдний найз, хүү хоёрын шинжилгээ эерэг гарсан байна.
Эх сурвалж: yna.co.kr