/2021.12.03/ "Бүх нийтийг боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслээс зохион байгуулж буй "Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага" Иргэний нийгмийн XI чуулганы хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлын эхний илтгэлийг БШУЯ-ны боловсролын чанарын үнэлгээний хэлтсийн дарга М.Гантуяа "Боловсролын чанарын үнэлгээний талаар баримталж буй бодлого" сэдвээр хэлэлцүүлж байна.
Тэрбээр, "Үр дүн хангалтгүй байгаа учир "Чадварлаг багш" хөтөлбөрийг баталсан. Үндсэн үйл ажиллагагаа 2022 оноос эхэлнэ. Тус хөтөлбөр нь багш бэлтгэх, багшийн хөгжил, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр хэрэгжээд явна.
Хүүхдүүдийн сурлага, хөгжил багшийн хичээл зүтгэлээс шалгаална. Олон улсад ч мөн ижил байдлаар тодорхойлж, бодлогоо боловсруулдаг. Тиймээс багш нарыг чадавхжуулж хөгжүүлэх нь маш чухал. Ингэснээр хүүхдийн сурлагын чанар дээшилнэ гэж үзэж байна. Боловсролын шинэчлэлийг багш бэлтгэх тогтолцооноосоо эхлэх хэрэгтэй. Үүнээс улбаалаад дараагийн ажлуудаа хийгээд явна.
Цар тахалтай холбоотойгоор хосолсон сургалтын арга зүйг нэвтрүүлсэн. Үүний хүрээнд багш, сурагчдыг хичээлийн хэрэглэгдхүүн, тоног төхөөрөмжөөр хангаж өгөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэв.