/2021.12.02/: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Элчин сайд хатагтай Аксель Никейзтэй Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нар уулзлаа.
Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан шинээр томилогдсон элчин сайдад баяр хүргэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сүүлийн үед гарсан ахиц дэвшил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлын талаар танилцуулав.
Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбоотой хамтран “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүн гарч байгааг дуулгахын зэрэгцээ цаашид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах чиглэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд шинээр байгуулагдаж буй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон Хүний эрх хамгаалагчийн механизмын талаар ярилцаж санал солилцсон.
Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Элчин сайд хатагтай Аксель Никейзийг 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах Хүний эрхийн үндэсний форумд оролцохыг урилаа.