/2021.12.02/: Судалгааны явцад Хятадын молекул биологичид коронавирусын бүх омгийг үр дүнтэй саармагжуулж, COVID-19-ийн эсрэг бүх нийтийн вакцин бүтээх үндэс болох эсрэг биемийг олж илрүүлсэн тухай bioRxiv цахим номын санд нийтлэгдсэн нийтлэлд дурджээ.
Энэхүү нээлтийг Гуанжоу дахь Сун Яцэний нэрэмжит их сургуулийн ажилтан, профессор Дэн Кайгийн удирдлаган дор эмч нар хийсэн байна.
Криоэлектрон микроскоп ашиглан хийсэн туршилтын явцад эрдэмтэд 35B5 моноклональ эсрэг бие нь мутацийн процессын явцад өөрчлөгддөггүй коронавирусын S-уургийн бүтцийн хамгийн тогтвортой бүстэй холбогддог болохыг тогтоожээ.
35B5 молекулыг COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн Хятадын оршин суугчдын цусны дээжийг өргөн цар хүрээтэй судлах явцад олж авсан гэж мэдээлж байна. Эрдэмтэд эдгээр дээжээс эсрэг бие үүсгэдэг эсүүдийг тусгаарлаж, вирусын янз бүрийн хэсгүүдтэй харилцан үйлчлэлцэж байгааг ажигласан байна.
Судалгаа хийж буй эрдэмтэд өөрсдийн илрүүлсэн эсрэг биемийг "коронавирусын бүх омгийн эсрэг бүх нийтийн вакцин" боловсруулахад ашиглаж болно гэж тайланд дурджээ.
Эх сурвалж: regnum