Хөвсгөлийн Дөрөлж нуурт шатахуун ачиж явсан автомашин живжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн Дөрөлж нуурт шатахуун ачиж явсан автомашин живжээ

/2021.12.02/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байжээ.

Аврах ангийг очиход үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул татан гаргах ажиллагааг өнөөдөр эхлүүлэхээр болжээ.

Бид Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх газрын дарга О.Ганбатаас тухайн ослын талаар тодрууллаа.

- Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” нь Хөвсгөл нууртай нийлдэг үү?

- Үгүй. Цагаан-Уул суманд байдаг жижигхэн нуур.

- Машиныг татаж гаргах ажиллагаа эхэлсэн үү, ямар шатандаа явж байна вэ?

- Шатахуун ачиж явсан том тэргийг татаж гаргахын тулд тухайн машинтай дүйцэхүйц том тэрэг шаардлагатай. Мөрөн хотоос Цагаан-Уул сум хүртэл 130-аад км зайтай тул одоогоор машин арай ирээгүй байна. Татаж гаргах ажиллагаа бэлтгэлийн шатандаа явж байна гэсэн үг.

Эх сурвалж: ОБЕГ

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг дэмжлээ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.