В.Путин: Харилцаа сайжирвал Киев ч, Москва ч аюулд өртөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Харилцаа сайжирвал Киев ч, Москва ч аюулд өртөхгүй

Армия России - зловещая угроза для США

/2021.12.01/: Украин улсад ОХУ-ын цэргийг оруулах асуудлыг оны эхээр хэлэлцэж байсан ч энэ үйл явдал хараахан болоогүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ВТБ Капитал хөрөнгө оруулалтын “Орос улс дуудаж байна” нэртэй форумд оролцох үеэрээ Москва Киевт аюул заналхийлж байгаа юу гэсэн асуултад Youtube шууд дамжуулалтын үеэр хариулав.

Путин ответил на вопрос о вводе войск на Украину - Газета.Ru | Новости

"Хэрвээ харилцаа сайжирвал Киев ч, Москва ч ямар ч аюул заналхийлэлд өртөхгүй. Гол нь цэргээ оруулах, тулалдах биш, харин харилцаагаа сайжруулах нь чухал” гэж Путин онцолжээ.

"Цаашид олон улсын харилцааны бүх оролцогчдын эрх ашгийг харгалзан үзвэл бүх зүйл сайхан болно" гэж тэрээр мөн нэмж хэлэв.

Арваннэгдүгээр сарын эхээр "Нью-Йорк таймс" сонин Америк, Европын албаныхны хэлсэн үгнээс иш татан, "Орос Украиныг довтлоход бэлэн, барууны орнууд түүнээс урьдчилан сэргийлэх цаг тун хомс байна" гэж мэдээлж байсан. Тус хэвлэлд тэмдэглэснээр бол халдлага удахгүй тохиолдож магадгүй гэнэ.

Хариуд нь Bloomberg "АНУ-ын тагнуулын мэдээлснээр Орос улс 2022 онд Украин руу гурван талаас довтлохоор төлөвлөж байна. Энэ нь нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр болно" гэж мэдээлжээ.

Харин Кремль "Орос улс түрэмгий төлөвлөгөө гаргаагүй" гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: lenta.ru

Ахлах сургуульд гал нээж 3 хүүхэд амиа алдаж, 8 хүүхэд шархаджээ
Ахлах сургуульд гал нээж 3 хүүхэд амиа алдаж, 8 хүүхэд шархаджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.