Ахлах сургуульд гал нээж 3 хүүхэд амиа алдаж, 8 хүүхэд шархаджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах сургуульд гал нээж 3 хүүхэд амиа алдаж, 8 хүүхэд шархаджээ

/2021.12.1/ АНУ, Мичиганы Оксфорд ахлах сургуульд 3 хүүхэд буудуулж амиа алджээ. Мөн 8 сурагч шархадсан байна. Энэ хэрэгт 15 настай хүүг сэжиглэн баривчилсан байна.

Амиа алдсан хүүхдүүд 16 настай хүү, 14 болон 17 настай охид байлаа гэж Оакленд дүүргийн цагдаагийн албанаас Майкл Г.МкКэйб мэдээлжээ. Мөн шархадсан хүүхдүүдийн хоёр нь тун хүнд хагалгаанд орж, биеийн байдал нь сайнгүй байгаа гэлээ.

МкКэйбийн мэдээлснээр сэжигтэн хүү 14-15 удаа гал нээсэн байна.

Хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN


 
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд 47 хувьтай байна
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд 47 хувьтай байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж шилдэгээр шалгарлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж шилдэгээр шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.