ХДХВ/ДОХ-той хүний тоо 37,7 саяд хүрчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХДХВ/ДОХ-той хүний тоо 37,7 саяд хүрчээ

-Өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр-

/2021.12.1/ Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-н бол ДОХ-ын эсрэг өдөр байдаг.

ДОХ-ын эсрэг өдөр гэдэг нь ХДХВ-ийн шинэ тохиолдлын тоог бууруулах алхмуудыг хийх, ХДХВ/ДОХ-той иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр гэсэн үг.

ДОХ-ын вирүстэй анхны тохиолдол гарснаас хойш 40 жил өнгөрчээ. 2020 оны байдлаар 37,7 сая хүн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Мөн онд шинээр 1,5 сая хүн ХДХВ-ийн халдварт өртжээ. Харамсалтай нь, 680 мянган хүн ДОХ-оор амиа алдсан байна.

ДЭМБ-ын 2021 оны уриа нь "Тэгш бус байдлыг арилгаж, ХДХВ-ийн халдварын тоог зогсооё" гэж байх ажээ. Учир нь ХДХВ-тай хүмүүсийн эмчилгээ нь дэлхий дахинд харилцан адилгүй байх нь улам бүр нэмэгдэж байгаа юм.

Манай улсын хувьд ХДХВ/ДОХ-той хүний тоо 2020 оны тавдугаар сарын байдлаар 292 байжээ.

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.