Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө

/2021.11.29/ Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -107 кг-ын жинд оролцоно.

Энэ удаагийн ДАШТ "Парис-2024" паралимпын наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаараа онцлогтой бөгөөд Э.Содномпилжээгийн тэмцээн ирэх сарын 5-нд болно.

ДАШТ-ий шууд дамжуулалтыг олон улсын паралимпын хорооны албан ёсны веб сайт болон фейсбүүк хуудаснаас үзэх боломжтой юм.

“BTS” хамтлагийн тоглолтын тасалбар 450-20000 долларын үнэтэй
“BTS” хамтлагийн тоглолтын тасалбар 450-20000 долларын үнэтэй
 
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.