“BTS” хамтлагийн тоглолтын тасалбар 450-20000 долларын үнэтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BTS” хамтлагийн тоглолтын тасалбар 450-20000 долларын үнэтэй

BTS - Wikipedia

/2021.11.29/: BTS Лос Анжелес хотод тоглолтоо хийсэн нь дэлхий даяар тоглох 7 тоглолтын эхнийх нь боллоо.

Idol-ууд хөтөлбөртөө BTS Permission To Dance On Stage-LA гэсэн бэлгэдлийн нэр өгсөн нь BTS-ийн тайзан дээр бүжиглэх зөвшөөрөл-Лос Анжелес гэсэн утгатай юм. Мэдээжийн хэрэг, ковидийн улмаас олон нийтийн идэвхтэй үйл ажиллагаа 2 жил тасалдсантай холбогдуулан энэхүү нэрийг сонгосон байна.

Тоглолтонд ирж чадаагүй АРМИ-ийхан тасалбарын үнэ хэд байсан, олон нийтэд VIP суудал худалдаж авах боломж байгаа эсэхийг сонирхосон байна.

BTS: Look back at milestone moments for the K-pop stars

Nachedeu.com порталын мэдээлснээр тасалбарыг 450 доллараар худалдаж авах боломжтой байсан ч урд эгнээний суудлын үнэ 20 мянган доллар байжээ. Үзэгчид уран бүтээлчдийн нүүр царайг нарийвчлан харж, хамтлагтай эв нэгдлийг мэдэрч, бусад тоглолтонд тохиолддог шахалдах зэрэг таагүй мэдрэмж төрүүлэхгүй ба хэн нэгний мөрөн дээгүүр давж харах гэж зовохгүй гэнэ.

Нэмж дурдахад, уг шоуг онлайн тоглолтын тасалбар худалдан авч стриминг платформ дээр үзэх боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Эх сурвалж: popcake

Эрээний боомтын асуудлаар Ерөнхий сайд албаны хүмүүстэй уулзалт хийж байна
Эрээний боомтын асуудлаар Ерөнхий сайд албаны хүмүүстэй уулзалт хийж байна
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.