/2021.11.29/ БНХАУ-ын Эрээн хотын захиргаа "ковид-19" халдварын шинэ хувилбар болох "Омикрон" той холбоотойгоор боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авсан.
Тодруулбал, төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байхаар тогтож, зөвхөн контейнер буюу чингэлэг хүлээж авах ажээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд яг одоо холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Мөн өнөөдөр 14.00 цагаас Боомтын зөвлөл хуралдаж, мэдээлэл өгөх юм.