Шинэ Зеландын парламентын гишүүн дугуйгаар эмнэлэгт очиж амаржжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландын парламентын гишүүн дугуйгаар эмнэлэгт очиж амаржжээ

New Zealand MP Julie Anne Genter cycled to the hospital to give birth.

/2021.11.29/: Шинэ Зеландын парламентын гишүүн Жули Энн Жентер ням гарагийн өглөө эрт дугуйндаа суугаад эмнэлэг рүү явжээ. Тэр замдаа явж байхдаа төрөлтийн өвдөлт нь эхэлсэн бөгөөд цагийн дараа хүүхдээ төрүүлсэн байна.

"Том мэдээ!" хэмээн ногоон намын улстөрч амаржсанаасаа хэдхэн цагийн дараа Facebook хуудсандаа нийтэлсэн ба "Өнөө өглөө 3.04 цагт манай гэр бүл шинэ гишүүнээ угтан авлаа. Би үнэхээр дугуйгаар явж байхдаа төрөхөөр төлөвлөөгүй байсан ч ийм явдал болчихлоо" гэж бичжээ.

Таван сая хүн амтай арлын улсад улстөрчид нь их нэр хүндтэй болсон. Ерөнхий сайд Жакинда Ардерн албан тушаал хашиж байхдаа жирэмсний амралтаа авч, гурван сартай хүүхдээ хөхөөр хооллож байсан ч хүүхдээ НҮБ-ын уулзалтад авчирсан байдаг.

New Zealand MP Julie Anne Genter cycled to the hospital to give birth.

"Биднийг эмнэлэг рүү явахаар өглөөний 2 цагт гарахад миний дуншилт тийм ч их байгаагүй, гэхдээ 2-3 минутын зайтай өвдөж байсан бөгөөд гэрээс гарснаас 10 минутын дараа өвдөлт эрчимжиж эхэлсэн" гэж Жентер бичжээ.

Миннесота мужид төрж, 2006 онд Номхон далайн улс руу нүүсэн Шинэ Зеланд-АНУ-ын давхар иргэншилтэй Жентер "Одоо эрүүл саруул, аз жаргалтай бяцхан хүүхэд унтаж байгаа нь гайхалтай" гэж бичсэн байна.

Түүний намын Зам тээврийн асуудал хариуцсан төлөөлөгч, фэйсбүүк хуудаснаа "Би унадаг дугуйндаа хайртай" гэж бичсэн ба тэрээр мөн Жентерийн адилаар 2018 онд ууган хүүгээ төрүүлэхээр дугуйгаар эмнэлэгт очсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: cnn

“Squid game”-ийн орлого Монголын соёл урлагийн салбарынхаас 17 дахин их байна
“Squid game”-ийн орлого Монголын соёл урлагийн салбарынхаас 17 дахин их байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.