“Squid game”-ийн орлого Монголын соёл урлагийн салбарынхаас 17 дахин их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Squid game”-ийн орлого Монголын соёл урлагийн салбарынхаас 17 дахин их байна

/2021.11.29/ “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Судалгааны багийн гишүүн, судлаач Д.Даариймаа, "БНСУ-ын “Squid game” цуврал дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Уг киноны агуулгын хувьд тодорхой нэг санааг үзэгчдэд өгч байгаа ч хүчирхийллийг харуулсан байдаг. “Squid game” цувралыг бүтээсэн өртөг 22 сая ам.доллар хүрээгүй ч киногоор олох ашиг нь 900 сая ам.долларт хүрнэ гэх хүлээлттэй байгааг Bloomberg-ээс хийсэн мэдээлэлд дурдсан байдаг.

900 сая ам.доллар гэдэг нь манай соёл урлагийн салбарын статистикаас авсан тоо буюу орлоготой харьцуулбал 17 дахин их. Үндэсний тооцооны систем дэх дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 6.8 хувийг эзэлж байна.

Ганцхан кино нэг улсын ДНБ-ий тодорхой хувийг эзэлж байгаа нь анхаарал татахуйц байна" гэсэн юм.

Шинээр 190 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа
Шинээр 190 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.