Л.Энх-Амгалан: Сурагчдын эсрэг төсөв батлуулсан бол ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сурагчдын эсрэг төсөв батлуулсан бол ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарын хоцрогдлыг 3 жилийн дараа нөхнө -  Уухай.мн

/2021.11.23/ Сургуулиудын хоолны газрын тоног төхөөрөмж шинэчлэхэд 2 тэрбум төгрөг төсөвлөснийг иргэн Г.Ганбат шүүмжилсэн юм.

Харин үүний хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын төлөө бүх боломжоо дайчилж ажиллана. Хэрвээ би хүүхдүүдийн эсрэг төсөв батлуулсан бол хариуцлагаа хүлээнэ. Сайдын сандал ширээтэй зууралдах гэж энэ ажлыг аваагүй" гэжээ.

Мөн тэрбээр, "Ганбат Гонгоржав та ямар ч зөв мэдээлэлгүй байж 2022 оны төсөвт тусгасан хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулах ажлыг мушгин гуйвуулж худлаа мэдээлэл цацахаа зогсооно уу. Харин ч энэ удаагийн төсөвт УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийнхээ цэцэрлэг, сургуулиудад энэ ажлыг санаачлан эхлүүлж тус бүр 2 тэрбум төгрөг тусгуулсанд бид хүүхдүүдийнхээ, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархах ёстой. Энэ бол иргэдийн татварын мөнгийг зөв зүйлд зарцуулах сайн төсөв. Би өөрөө сошиалд идэвхтэй байдаг хүний хувьд ямар ч шүүмжлэлийг хүлээж авна.

ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд хэрэгжиж байгаа. Улсын хэмжээнд 600 ЕБС-ийн үдийн хоолны чанарыг сайжруулж, стандартын гал тогтоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. 2022 оны Улсын төсөвт сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж БШУЯ-аас 6 тэрбум төгрөг зориулна. Энэ мөнгөөр бид Улсын хэмжээнд нэлээд олон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Төсөв гэхгүйгээр өөр эх үүсвэрээс ч дахиж мөнгө олж тавина.

Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг заавал шийдэх ёстой. Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын эсрэг байгаа сошиалчин нөхөртөө хэлэхэд эхлээд нягтал, судал, дараа нь мэдээл. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлагаа хүлээгээд явна. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй" гэлээ.

Б.Батцэцэг: Дипломат, албан паспортыг хураалгахаас татгалзвал дахин олгохгүй
Б.Батцэцэг: Дипломат, албан паспортыг хураалгахаас татгалзвал дахин олгохгүй
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.