/2021.11.23/: Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд аймаг, нийслэлд орон даяар зохион байгуулж дууслаа. Уг шалгалтад бүртгүүлсэн 9207 иргэнээс 7458 иргэн шалгалтаа орсон байна.
Шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос шалгалтын явцын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шалгалтад тэнцсэн иргэдийг тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Үүний дараа шалгалтад тэнцсэн та бүхэн “Төрийн албаны шалгалтын систем”-д өөрийн эрхээрээ нэвтрэн орж профайл цэс дээр дарж шалгалтын мэдээлэл, дүнгийн хуудсаа хэвлэж авна уу.
Эх сурвалж: ТАЗ