Хүүхэд, эцэг эхчүүдийн ekids.mn цахим хуудас шинэчлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд, эцэг эхчүүдийн ekids.mn цахим хуудас шинэчлэгджээ

/2021.11.23/: Цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий мэдээ, мэдээлэл, контентоос хамгаалах, цахим орчинд дахь хувийн мэдээллээ хамгаалж, аюулгүй зөв, зохистой оролцоход туслах, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах зорилго бүхий www.ekids.mn цахим хуудас шинэчлэгдлээ.

Ekids.mn цахим хуудаснаас хүүхэд, эцэг эхчүүд, боловсролын салбарын багш, ажилчид, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан зөвлөгөө мэдээлэл, зурагт хуудас, видео контент, мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө нийтлэл, гарын авлага, тараах материалын эхийг авах боломжтой.

Хүүхэд, эцэг эхчүүд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, боловсролын салбарын багш, ажилчид та бүхэн www.ekids.mn цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллээ аваарай.

Эх сурвалж: ХХЗХ

Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг 10 тэрбум төгрөгөөр барьжээ
Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг 10 тэрбум төгрөгөөр барьжээ
 
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.