Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг 10 тэрбум төгрөгөөр барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг 10 тэрбум төгрөгөөр барьжээ

/2021.11.23/ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Замын-Үүд чөлөөт бүсийн хашааг хэдэн төгрөгөөр барьсныг тус бүсийн дарга А.Энхзулаас асуужээ.

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул:

-Замын-Үүд чөлөөт бүсийн нийт газрын хэмжээ 900 га талбай. Хашаа нь 2007 онд нэг тэрбум төгрөгөөр баригдаж байсан. 2018 онд тэр хашаа актлагдсан учир ахин 10.7 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан. Ингэхдээ хилийн хамгаалалтын хашаа, камержуулалт, хилийн нэгдсэн барилгажуулалтыг байгуулсан. Ирэх арванхоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэж өгнө.

Цагаан нуурын чөлөөт бүс нийт 700 га газар, Алтанбулагийн чөлөөт бүс нийт 500 га газартай байдаг.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Хөшигтийн хөндий нь ойролцоогоор 2500 га талбайтай. Улаанбаатар хотын нэг дүүргээс том хэмжээ байсан. Газрын хэмжээ том байснаас шалтгаалан асуудал шийдэгдэхгүй байна гэв.

Монгол Улс анх удаа Тайландын арал руу нислэг үйлдлээ
Монгол Улс анх удаа Тайландын арал руу нислэг үйлдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.